Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 8-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 8-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024-09-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 8-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 22.7-25.5 градус дулаан, бусад сумдад 14.8-21.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 35, Алтай, Халиунд 32, Хөхморьт, Бигэр, Жаргаланд 31, Дарив, Тайширт 30, Төгрөгт 29 градус дулаан, бусад сумдад 24-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд 4, Баян-Уулд 5, Гуулин, Дэлгэр, Есөнбулаг, Цогтод 6, Жаргалан, Чандманьд 7, Тайшир, Цээлд 8, Бугат, Тонхил, Хөхморьтод 9 градус дулаан, бусад сумдад 10-14 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 28-31 градус дулаан, бусад нутгаар 20-27 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 63, Тооройд 61, Бигэр, Дэлгэр, Шаргад 57, Хөхморьтод 56, Гуулин, Жаргалан, Тайширт 55, Баян-Уул, Халиун, Чандманьд 54, бусад сумдад 47-53 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Эрдэнэд 2, Баян-Уулд 3, Цогт, Чандмань, Дэлгэрт 4, бусад сумдад 5-13 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд нийт нутгийг хамарсан ба Есөнбулагт 13.0 мм, Чандманьд 9.6 мм, Бугатад 9.4 мм, Цогтод 7.2 мм, Тонхилд 5.7 мм, Цээлд 5.2 мм, Гуулинд 3.5 мм, Бигэрт 3.0 мм, Дэлгэрт 2.9 мм, Халиунд 2.6 мм, Даривт 2.0 мм, Төгрөгт 1.4 мм, Тайширт 1.2 мм, Шарга, Тооройд 0.8 мм, Баян-Уулд 0.7 мм, Эрдэнэд 0.6 мм, Жаргаланд 0.5 мм, Алтайд 0.4 мм, Хөхморьтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 21 м/с, Бугатад 19 м/с, Тонхилд 17 м/с, Эрдэнэ, Алтайд 16 м/с, бусад газруудад 7-15 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, ихэнх нутгаар цэцэглэлт, Үрийн боловсролт ажиглагдаж байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн зуншлагын байдал 2024 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 61.8 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Дэлгэр, Жаргалан, Гуулин, Тайшир, Төгрөг, Цогт, Эрдэнэ, Чандмань, Шарга сумдын нутгаар хэвийн буюу сайн, 35.5 хувьд буюу Алтай, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Халиун, Цээл сумын нийт нутаг, Бугат сумын Биж, Сүж багуудад дунд, Бугат сумын Ферм, Гаханч багт 2.7 хувь буюу муу үнэлгээтэй гарсан газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /